ResidentevilMongolia Wiki
Advertisement
RE6

Resident Evil 6 (2012)

Түүх: Раккоон хотод болсон аймшигт явдал өнгөрөөд хэдийнээ 10 жил болжээ.АНУ - ын ерөнхийлөгч болж өнгөрсөн явдлын тухай, улсын хязгаарлалт хийсэн газруудын талаар, биотеррористуудын үйл ажиллагааны талаар бүхнийг олон нийтэд илчлэхээр шийджээ. Уулзалт болохын өмнө ерөнхийлөгчийн хувийн туслах, Леон Скот Кэннэди - д маш хэцүү шийдвэр хийх шаардлага гарсан нь ерөнхийлөгчийн байсан газар биотеррорист халдлагад өртөж ерөнхийлөгч аль хэдийн мутацид орсон бөгөөд Леон - ы зүг удаанаар хөлөө чирэн алхалсаар байх энэ үед BSAA (Bioterrorism Security Assessment Alliance) - ын гишүүн Крийс Рэдфийлд биотерроризм халдлагийг зогсоох даалгавраар Хятадад ирээд байлаа. Яг энэ цаг хугацаанд биотеррозмын аюулд дэлхийн бүхийл улс орон өртсөн бөгөөд итгэл найдвар тун хомс байв.


Тоглолт : Resident Evil 6 нь Singleplayer болон Co - op тоглолтын горимуултай ба тоглолт урьдын цувралуудын адил мөр давсан 3 - дугаар биеийн акшин шүүтэр тоглолттой. Тоглоомынхоо зохиолоос хамаараад зарим нэг тулааны үе магадгүй дайны талбар шиг аймшигтай байлдаантай байх нь танд Operation Raccoon City шиг тоглолтыг мэдрүүлэх болно. Та Leon - оор тоглох үед яг л хуучин RE4 дээрх шиг мэдрэмжийг тоглоомноосоо авч харин Хятадад Chris Redfield болон түүний салааны хамтаар аймшигт дайны талбартарт амьд үлдэхийн төлөө тэмцэх энэ үед танд яг л Operation City - г тоглож байгаа мэт байх болно. Харин дэлхийн хаа нэгтээ өөр нэг өнцөгт хэн гэдэг нь үл мэдэгдэх нэгэн залуу бас таны удирдлаган дор ирэх болно. Trailer - ээс хархад энэ залуу өөрийн биедээ вирис эсэргүүцэгч дархлаатай бөгөөд түүний араас биотерроризмыг зохион байгуулагчид болон USA - ын тусгай салааны цэргүүд хөөх бололтой. Харин тэр хэн хэнд нь баригдахгүйн төлөө зугтана. Түүнийг удирдан тоглох үед хэв мая өмнөх цувралууд дээр огт гарч байгаагүй өвөрмөц BEAT EM UP төрлийн ч юм шиг Action, Survival тоглолтруу шилжих магадлал өндөр байна.

Advertisement