Resident Evil 4
ТОГЛООМЫН ТҮҮХ:
Resident Evil 4 | |
---|---|
[[[IMG]http://i1005.photobucket.com/albums/af179/Enerel1011/Wikaiaaa4-1.jpg[/IMG]|250px]] | |
Үндсэн хөгжүүлэгч |
Capcom Production Studio 4 |
Зохион бүтээгч |
Shinji Mikami (Найруулагч), Hiroyuki Kobayashi (Продюсер) |
Ангилал |
Амьд үлдэхийг зорuх аймшиг(Survival Horror) |
Платформ |
GCN, PS2, Windows, Wii, iPhone, iPod Touch, Xbox 360, PS3 |
PEGI 18+ |
No information |
6-н жилийн өмнө Resident Evil 2 болон 3-н хэрэг
явдлын дараа Шүхэр корпораци эцэс сүүлдээ сөнөж
төгсдөг.Гол дүр маань тэр үед АНУ-ын Raccoon
хотын Цагдаагийн хэлтсийн шинэхэн цагдаа байлаа,
Тэр бол мэдээж Leon Kennedy юм.
Харин тэрээр одоо Нууц төлөөлөгч болсон бөгөөд
түүний даалгавар бол хулгайлагдсан Ерөнхийлөгчийн
охин болох Ashley Graham-ийг Испаний нэгэн
үл мэдэгдэх тосгоноос аврах билээ.
Түүх Нэмэлт Засвартай.....
ТОГЛОХ БАЙДАЛ
Resident Evil 4-ийн тоглох байдлыг бүрэн өөрчлөн
нэгтгэж чадсан Үүнд: Буугаа хурдан ашиглаж
байгаа байдал, амь болон сум өмнөх
өмнөхөөсөө элбэг болж чадсан. Resident Evil 4-д
цонхоор үсрэн гарах, хаалга таглаж юм тавих,
зомбитой тулалдах арга барил гэх мэт урьд нь
ямар ч аймшгийн тоглоомын түүхэнд байгаагүй
хөдөлгөөнүүдийг оруулж өгснөөрөө тоглогчдыг
ар араасаа хуйлруулсан иймдээ ч тоглоомын
сайтуудаас дунджаар 9.5-н оноо авсан. Уламжлалт
Resident Evil-үүдээс эрс ялгарах зүйл нь камерын байрлал болон удирдлага нь тоглоход маш хялбар дөхөм болсон. Камерын байршил тоглогчийн араас харуулна харин буугаа онилох үед Splinter Cell шиг тоглогчийн мөрөн
ТОГЛООМЫН ГРАФИК
Тоглоом бүрэн гурван хэмжээст бөгөөд хөдөлдөг камертай учраас урьдны уламжлалыг эрс өөрчилж чадсан. Код Вероникад Камерын хөдөлгөөн маш дутмаг байсныг тоглогч нар мэдэж байгаа байх. Бүх л орчны зураглалыг
ТОГЛООМЫН ЗЭВСЭГЛЭЛ
Тоглоомонд нийт 8-н төрлийн гар буу, 3-н төрлийн shotgun 2-төрлийн винтов буу, 2-төрлийн автомат 3-н төрлийн пуужин харвагч, 1 минь шидэгч байх бөгөөд хэцүү горим дээр тоглож давсан бол P.R.L.412- хэмээх гайхалтай бууг нээх болно. Жишээ нь: Handgun бол үндсэн Leon-ы зэвсэг харин Handcan¬non-нь тоглоомын хамгийн хүчтэй буу бөгөөд түүнийг авахын тулд тоглоомыг 5-н одтой давах шаардлагатай. Тань руу хэрвээ ганц дайсан ирэхэд гар буугаараа буудах, тэд маш олуулаа ойртоод ирсэн бол Shotgun-г, хол байгаа дайснууд руу татдаг винтовыг, Харин пуужин харвагчийг мэдээж боссуудад хэрэглэх нь тохиромжтой.
ОНЦГОЙ НЭМЭЛТҮҮД
• Хэрээнүүд: Хэрээнүүдийг буудах юм бол мөнгө, эрдэнийн чулуу, сум, эсвэл гранат авах болно. • Могойнууд: Могойнууд зарим хайрцган дотор отож байдаг, хэрвээ могойг албал өндөг авах болно, түүнийг идсэнээр амь нэмэгдэнэ. • Хонх: Хонх нь сүмд байдаг бөгөөд хэрвээ хонх руу буудвал дайсан гарч ирдэг.
АМЖИЛТ
Resident Evil-үүдийн хувилбаруудаас хамгийн их тоглогчдыг өөртөө татаж чадсан нь Resident Evil 2 байсан, тэрээр компьютер тоглоомын 24-н байгууллагаас шагнал авч байсан нь үнэхээр гайхалтай. Resident Evil 4 анх АНУ-д 2005-н оны 1-р сарын 11-нд GameCube дээр худалдаанд гарч эхний 20-н өдөрт л 320,000 хувь зарагдсан. Харин Европт 3-р сарын 18-нд зарагдаж эхлэн эхний сардаа 200,000 зарагдаж байжээ. PS2 платформ дээр 2006 оны 1-р сард гарсан. Дэлхий даяар Resi¬dent Evil 4 тоглоом нь 3000,000 хувь зарагдсан байна. Код Вероника, Zero хоёр тийм амжилттай болж чадаагүй тул Resident Evil-ийн Фенүүдээ алдаж байсан бол одоо Resident Evil 4-өөр бүрэн эргүүлж авч чадлаа. Game Rankings- Сайт Resident Evil 4-т - --------95%
Эх сурвалж : Компютер Times Сэтгүүл